Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан ҮХЦ-ийн байранд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Асуудлыг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Д.Сугар уг маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцууллаа.