Өнөөдөр болох үйл явдлууд

448

09.00 цагт Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт Сүхбаатарын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
10.00 цагт Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
11.00 цагт Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд Монголын хүүхдийн ордны дэргэдэх ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжигч клуб ‘Дэлхийн найзууддаа’ чуулгын авьяаслаг сурагчдын “Ивээлт Анужин сан” хүмүүнлэгийн аялан тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ -ын тэргүүн асан Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын оюутны спортын их наадмын хаалт, шагнал гардуулах ёслол Спортын төв ордны ‘А’ танхимд болно.
Төрийн ордонд
УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдана.
10.00 цагт Иргэний танхимд ‘Шилэн дансны тухай хуулийн 2016 оны хэрэгжилт’ хурал болно.