П.Анужин миссийн тэмцээн шүүнэ

856

maxresdefault

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн Монгол улсад зохион байгуулагдахад 10хан хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний албан ёсны  хэвлэлийн бага хурал яг одоо GRAND HILL зочид буудалд  болж байна. “Face of beauty international” миссийн  тэмцээний Монгол талын шүүгч хэн байх нь өнөөдрийг хүртэл нууц байсан. Тэгвэл тэмцээний шүүгчдийн нэг нь  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин болохыг “Mongolian Beauty Association”-аас  албан ёсоор мэдэгдлээ.
Хөтлөгч П.Анужин  чамгүй сайн  хөтлөгч гэдгээ харуулаад амжсан төдийгүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд  зүй ёсоор ордог.Дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөс гадна П.Анужин шүүгчээр ажиллаж тус тэмцээний бас нэгэн тод өнгө  байх  нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж http://www.info.mn