Роналдиньо Месси-Суарес-Нэймар гэсэн гурвалыг шүүмжлэв

538

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн хагас хамгаалагч асан Роналдиньо Каталонийн багийн түүхэнд байсан шилдэг довтлох гурвалын талаар сэтгэгдлээ ярьжээ. Тэрбээр “Цагтаа хоёр ч довтлох гурвал энэ багт жинхэнэ түүхийг бичсэн билээ. Гурвал болгон тодорхой цаг үед өөрсдийгөө маш сайн харуулж чадсан. Гэхдээ л би Месси-Суарес-Нэймар гэдэг одоогийн хувилбараас илүү би-Это’О-Месси гэсэн гурвалыг илүү их амжилт үзүүлнэ гэж бодож байна. Нэймар одоо шилдэг хөлбөмбөгчдийн тоонд багтсан. Нэг л өдөр тэрбээр шилдгийн шилдэг нь болно. Бразилчууд бүгд л үүнийг хүсэж байгаа. Яагаад гэвэл тэр манай шилдэг хөлбөмбөгч” хэмээн хэлсэн байна.