Уул уурхайн тухай хуультай болно

606

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилгаар Уул уурхайн тухай шинэ хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.

Манай улс уул уурхай, эрдэс баялгийн талаарх үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн. Энэ хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой үүрэг, хариуцлага, төлбөр хураамжийг хэрхэн төлөх зэрэг асуудлыг зохицуулдаг.

Харин шинээр боловсруулж буй уг хууль нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л асуудал,техник технологи,  уурхайчдын аюулгүй байдал зэрэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг хийх бодлогын гол баримт бичиг болно хэмээх төсөл боловсруулагчид үзэж буйгаа тайлбарлав.

Хуулийн төсөл боловсруулагчид жирийн уурхайчдаас эхлээд салбарын шат шатны мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санаа бодлыг нь тусгахаар ажиллаж байна.