Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Улаанбаатар хотод агаарын чанарын индексийн үзүүлэлтээр Толгойт орчим 829 буюу хамгийн их бохирдолтой гарчээ.
Харин Хан-Уул дүүрэгт, Мишээл экспо, Ургах наран хороолол орчимд хэвийн байна. Нисэх орчимд 228 буюу бага зэргийн бохирдолтой, Амгаланд мөн 189 буюу бага зэргийн бохирдолтой байгаа аж.
Агаарын чанарын түвшин 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг байна.
Та яг одоо хотын аль хэсэгт агаарын чанарын индекс ямар байгааг мэдэхийг хүсвэл agaar.mn сайтад зочлоорой.