Хараал идсэн бүсгүйчүүд (18+)

1519

7023cc33d26e3232great“Хонгор Нора минь, саяхан хэнтэй тааралдсаныг чи мэдэж байна уу? Тэр  бол Диана. Чи түүнийг санаж байна уу? Тэр бидэнтэй хамт Францын эмэгтэйчүүдийн сүмд байсан. Эх нь төрөх үедээ нас барж, улмаар эхгүй өссөн, Маремме дахь газрын эзний цорын ганц охин Диана шүү дээ. Түүнийг хэтэрхий цэвдэг хүйтэн, цонхигор, бас эрүүл чийрэг, цэвэр цэмцгэр гэж бид олон удаа ярьж байсан. Мөн цагаан цайвар үс, цэв цэнхэр хүнд, шаазан баримал шиг бие цогцосны талаар, бас түүнийг хичнээн хүүхэд төрүүлсэн ч угийн мэдрэмжгүй, хүйтэн, хайр сэтгэлийг мэдрэх чадваргүй хэвээр үлдэнэ гэж олонтаа ярилцаж байсан сан.

Дианагийн тухай санамагц бидний харилцаа хэрхэн эхэлж байсан санаанд орох нь сонин. Энэхүү дурсамж бидний асрамжинд хамт байхдаа нээн илрүүлсэн алдарт Бодлерын яруу найрагтай салшгүй холбоотой билээ. Түүний “Хараал идсэн эмэгтэйчүүд” шүлгийг санаж байна уу?
Сайхан сэтгэлт гэлэнмаа нарын санал болгодог байсан Виктор Гюгогийн хүмүүнлэг шүлгийг уншихын оронд бид өсвөр насны охидод нийтлэг байдаг зангаар /тэр үед хоёул арван гуравтай байсан/ нуугдан байж “Муу санааны цэцэг”-ийг тун ч шимтэн, хачин их дур сонирхолтойгоор шимтэн уншдаг байсан билээ.  Тэр үед бидэн хоёр маш дотны найзууд байсан. Хэтэрхий дотно ч гэж хэлж болно, гэхдээ арай л хайртай хосууд гэж эндүүрч болохгүй шүү. Чухам Бодлерын шүлгүүдийг үй олон удаа уншиж байхдаа л “хараал идсэн эмэгтэйчүүд”-ийн онцгойг анхаарч билээ.

Үнэнийг хэлэхэд тэр шүлгүүдийг би түрүүлж нээсэн, чанга гэгч нь дуугаар уншиж байхдаа утга санааг нь тайлбарлаж “онцгой” хэсгүүдэд нь илүү анхаарал тавьдаг байлаа. Ийм газар  хоёр ч байсан санагдана. Эхнийх нь “миний үнсэлт хөнгөхөн, бас дэрвэлзсэн” , “Яг л эрвээхэй дэрхийн далавчаа дэвэх мэт”, “Хэрэв би л биш бол тачаангуй нууц амраг ирнэ”, “Тэчъяадлаа дарж чадахгүй чамайг бүрмөсөн эзэмдэнэ”, “Хэрцгий шуналтай энхрийлэл чамайг хүлэн уяна” гэх мэт мөрүүдэд байсан. Хоёр дахь нь “Мөнхөд мөрөөдөгч хэнд ч хэрэггүй түүнийг хараал идэг” гэсэн мөрүүд байсан. Эхний хэсэгт ижил хүйстнүүдийн хайр дурлалыг илтгэж байгаа биш үү? Эдгээр шүлгүүдийг чамд тайлбарлаж байхдаа би өөрөө ч дээрх мөрүүдийн утгыг сайн ойлгохгүй байсан гэж хэлэх хэрэгтэй. Гэсэн ч энэ шүлэг чамд татагдах сэтгэлийг минь хурцлаж байсан юм шүү.

Үнэндээ миний тэчъяадал эхэндээ Дианад чиглэгдэж байв. Санаж байна уу, шалгалтын өмнө бусад үед зөвхөн хичээлийн цагаар ирдэг байсан эмэгтэй сурагчид  шөнөжин хичээлээ давтан сургуулийн асрамжинд хонодогсон. Диана тэдний нэг байсан. Түүнийг тэнд хоноход түүний ор минийхтэй зэрэгцээ байгаасай гэж мөн ч их хүсдэг байв. Үнэндээ ийм зүйл надад анх удаа тохиолдсон юм. Удтал хүлээсний эцэст нэгэн шөнө би орноосоо босч нэг үсрээд л Дианагийн оронд хүрээд хөнжилд нь шургаж түүнд наалдан хэвтсэн. Тэр эсэргүүцсэнгүй, намайг яг л мод ороосон могой мэт хөнгөхөн тэвэрч билээ. Мэдээж Диана тэр үед сэрсэн. Гэхдээ даруу зангаасаа болсон уу, эсвэл намайг яах бол гэж сониучирхах хэрэгт дуртай зандаа дийлдсэн үү ямартаа ч унтаж байгаа мэт дүр эсгэн надад хүссэн бүхнээ хийх боломж олгосон юм.

Диана зөвшөөрч байна гэдгийг би ойлгонгуут хэзээ ч ханаж цаддаггүй өлсгөлөн хүн мэт улам ихээр татагдаж билээ. Үнэндээ би түүнийг үхтэл нь үнсэж, энхрийлэхийг хүсч байсан юм. Ингээд би уруулаараа түүний ямар ч хариу үйлдэл хийлгүй хөдөлгөөнгүй дээш харж хэвтэх биеийг дээрээс нь доош хүртэл шүргэж эхэлсэн. Дөнгөж шүргэх төдий хүрсэн уруулаас нь эхлэн доошилсоор би өөр нэг “уруул” руу нь дөхөж байв. Түүний цээжийг нь нүцгэлж ямх төдий газар ч үлдээлгүй зөөлхөн үнсэж, улмаар цээжнээс нь гэдэс рүү нь явахдаа хэл минь дурласан дун шиг замдаа урт гэгчийн нойтон мөр үлдээж байсан юм. Чамд худлаа хэлээд юүхэв. Улмаар гэдэснээс нь улам бүр доошилсоор “аяллынхаа” гол хүрэх газар ирсэн. Түүний гуянаас хоёр гараараа барьж байгаад хөлийг нь том гэгч нь дэлгэсэн. Диана унтаж байгаа мэт дүр эсгэсээр, би ч хайр сэтгэлийнхээ эх ундарга руу шуналтай гэгч нь үсрэн дайрсан. Хэрэв булчинлаг залуухан бие цогцос хавх шиг хавчигдах нь хацарт минь мэдрэгдээгүй бол намайг өөр юу ч зогсоож чадахгүй байх байсан биз.

Тэр үед миний ийн эр зоригийг туршлагагүй байдал тушиж байв. “Нууц амрагийнхаа” ийн дур тавьсаны дараа би ирсэн замаараа буцаж эхлээд гэдсэн дээр бяцхан хонхорхой, улмаар гэдэснээс цээж рүү, цээжнээс ам руу нь өнөө л дунгийн хөдөлгөөнөөр удаан дээшилсэн. Тэр үед би туршлагагүй байсан. Хайрлаж чаддаггүй байсан. Түүнээс гадна сонор соргог гэлэнмаа , эсвэл хэн нэг сурагчийг сэрээчих вий гэж айж байлаа. Дианагийн хөлийг буцааж хэвэнд нь тавиад хөнжил доороос нь гараад харанхуйд ор руугаа буцаж очсон юм. Хүнд амьсгаадан, бас амандаа ямар нэг ер бусын амтыг мэдэрч байхдаа би жинхэнэ жаргалын оронд байгаа мэт санагдаж билээ.

Дараагийн өдөр нь намайг гэнэтийн бэлэг хүлээж байсан. Намайг хараад Диана ердийнхөөрөө л байж өдөржингөө ямар нэг сэтгэл хөдөлсөн шинжгүй өнгөрөөв. Шөнө боллоо. Бид ахин бие биетэйгээ ойрхон унтав. Бүгд хэвтэцгээсний дараа цаг орчим болоод би чимээгүй босч мөн л Дианагийн ор руу шургав. Энэ удаа чийрэг биетэй бүсгүй сэрүүн байлаа. Түүний хөнжил рүү шургахад тэрээр намайг хүчтэй өшиглөж, би шалан дээр унаад өгөв.

Энэ мөчид би ухаан орсон. Юу гэвэл чиний ор Дианагийн орны цаана байсан. Яагаад ч юм шөнө бидний дуу шуутай хайр дурлалын явдлыг хараагүй, сонсоогүй өнгөрөх боломжгүй байсан, тэгэхээр энэ удаа чи намайг хүлээж байгаа байх гэсэн бодол надад төрсөн юм. Ингээд энэ удаа хэн рүү очих вэ гэдгээ сайтар мэдэж яг л урьдчилан болзсон мэт чам руу мөлхөж билээ. Бүх зүйл санасны дагуу болж чи намайг түлхсэнгүй. Тэгээд бидний хайр дурлал эхэлсэн.

Ингээд бид нууц амрагууд болсон. Гэхдээ чи байнга айж түгшсэн байдалтай байдаг байсан тул надад болзол тулгадаг байсан. Үнэндээ чамд таатай байлгахын тулд би тэр болзлыг хүлээн авсан. Юу гэвэл бид зөвхөн хоёр газарт л шөнийн жаргалд умбах ёстой. Энэ нь цөөхөн хонодог сургуулийн асрамжийн газарт эсвэл чиний ээж, дээд зиндааны царайлаг бэлэвсэн эхнэр нууц амрагтайгаа амрахаар Ромоос явахдаа чамайг манайд хонохыг зөвшөөрөх үед. Эдгээрээс өөр газарт бид сэтгэлээ барих ёстой байлаа. Энэ болзлыг би хүлээн авсан. Гэхдээ би маш чухал зүйлийг чамд огт тайлбарлаагүй үлдсэн.  Бодлерын шүлэгт гардагчлан чамайг ёс суртахуун, ухамсар байнга мөрдөж байсныг би яваандаа ойлгосон. Тиймээс өөрийгөө буруутай мэт санаж явахгүйн тулд манай гэрт болон дотуур байранд бидний хооронд болж байсан зүйлийг зөвхөн зүүд нойрондоо үзсэн байгаасай гэж чи хүсч байсан.

Гэсэн ч чи хэзээ ч бидний харилцаанд дасаагүй, ийм амьдралын хэв маягийг байх ёстой жирийн зүйл гэж хүлээж аваагүй.
Энэ эрмэлзэл нь улмаар чи өөрийнхөө охиноороо байгаа биед тэвчихийн аргагүй байдлаар хандахад хүргэсэн. Тэр үед би ч гэсэн онгон байсан, одоо ч бурханы авралаар тэр хэвэндээ байгаа  би хэзээ ч энэ байдалдаа муугаар хандаж байгаагүй, тэр тусмаа энэ нь намайг бие хүн болон оршин тогтноход огтхон ч садаа болдоггүй билээ. Санаж байна уу, чамд бүрэн эрх чөлөөтэй амьдрахад ямар нэг зүйл садаа болж байгаа гэдэгт итгэж, үүнийгээ өөрийн онгон байдалтай холбодог байсан. Хэрэв бидний харилцаа ийн маягаар үргэлжилбэл чи түүнээсээ хэзээ ч салж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан.

Дашрамд хэлэхэд коллеж төгстөлөө найзууд хэвэндээ үлдсэн Диана чи бид хоёрыг Маремма дахь түүний эдлэн газарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэхийг урьсан шүү дээ. Биднийг галт тэргээр очиход Диана аавтайгаа машинаар буудал дээр хүлээж байсан. Уул толгодыг өгсөж уруудан цаг гаран явж билээ. Салхитай өвлийн хүйтэн өдөр байсан ч нартай байсан. Ингээд бид түүний баян тансаг эдлэнд нь очсонсон. Эдлэнг тойрон цэцэрлэг биш харин морьд сургуулилуулах талбай байсан. Энэ газрыг юу ч үгүй тахалж орхисон байсныг чи очингуутаа анзаарч билээ. Дианаг аавтайгаа очиход морьд эгээ л гэрийн нохой шиг биднийг тойрсон. Диана аавтайгаа морьдоо энхрийлэн илж байхдаа биднийг зочны өрөөндөө орон хүлээж байхыг хүссэн. Тэгэхэд чи удтал дуугүй байснаа:
-Дианаг харав уу? Эрүүл, царай нь ягааран гэрэлтээд жинхэнэ чийрэг, бас ёс суртахуунаа алдаагүй хэвэндээ байна гэж билээ.
Чамайг ийн хэлэхэд би надад зориулж хэлж байна гэж бодон нэлээд гомдсон.

-Чи үүгээрээ юу хэлэх гээ вээ? Би чамайг эрүүл чийрэг, бас ухамсар цэвэр байхад чинь садаа болоод байна уу? гэж намайг асуухад чи:
-Үгүй би тэгж хэлэх гээгүй. Би зүгээр л түүн шиг байхыг хүсч байна. Би түүнд ямар их атаархаж байна гээч гэж билээ.
Дараа нь бид сайхан хооллосон. Дианагийн аав явсаны дараа бид гурван давхарт амрахаар гарсан. Эцэг, эхийнх нь асар өргөн орон дээр тэрийн хэвтэж байхдаа бид гурвуул энэ тэрийг зөндөө чалчсан. Нэг мэдэхэд чи маш чухал сэдэв болох онгон байдлынхаа тухай ярьж эхэлсэн. Гэтэл Диана энэ асуудлаа аль хэдийнэ шийдвэрлэчихсэн, хэдэн сарын өмнө онгон биеэ орхисон хэмээн тун тайван байдлаар өгүүлж билээ. Чи ч мөн атаархангуй аястай хэрхэн үүнийг хийсэн, хэн тусалсан, хэн байсан гэх зэргээр шалгааж гарсан. Гэтэл цаадах чинь:”Морь л байхгүй юу даа” хэмээн гэнэн байдлаар хариулсан. Гайхаж алмайрсан чи:”Уучлаарай, морь бол хэтэрхий том шүү дээ” гэж уулга алдаж билээ. Диана хөхөрч морь бол зөвхөн түүний охин насаа үдэхэд нь зуучилсан хэмээн тайлбарлав. Үнэн хэрэгтээ нэг удаа мориор галзуу мэт давхиж байтал нэгэнтээ хүчтэй донсолж, хатуу  зүйл хөл дундуур нь хатгаж, маш их өвдсөн ажээ. Гэртээ ирээд үзэхэд дотоож нь цус болсон байж. Үнэндээ онгон хальсаа цоолчихсон гэж огт ойлгоогүй аж. Харин одоо тэр эмээл дээрээ хөлөө илүү том дэлгэж суух боломжтой болсон гэнэ.

Маремма руу явсаны дараа бидний харилцаанд олон өөрчлөлт гарсан. Чи дөч гарсан нэгэн царайлаг өмгөөлөгчтэй байн байн уулзах болсон. Бас надаас илт зугтааж байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Энэ үед бид коллежээ хэдийнэ дүүргэсэн бөгөөд нууц амрагаасаа салсан чиний эх чамтай хамт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх болсон. Үүнээс хойш нэг жил өнгөрөхөд чи нөхөрт гарах гэж байгаагаа надад мэдэгдсэн. Ахин гурван жил өнгөрч чи хорин нас хүрэхдээ зан харьцаа таарамжгүй учраас нөхрөөсөө салсан тухай ээж чинь надад утсаар хэлсэн. Чи ээжийндээ нүүж очиж, би чиний амьдралд буцаж очсон бөгөөд бид урьдын адил жаргах болсон. Хоёр жил хэртэй нууц хайраар хайрлалцсаны эцэст бид багаа хуу татан хаяж ил цагаан хамтдаа одоог хүртэл амьдрах болсон.

Одоо Дианагийн тухай эргэн ярья. Бид түүнтэй хоёр жил орчим уулзаагүй. Тэгтэл яагаад ч юм Бодлерын “хараал идсэн” гэсэн тодотголд таарахуйц хоёр эмэгтэйтэй санаандгүй таарсан билээ. Диана ганцаараа амьдрахаа болиод удаж байгааг чи мэдэх байх. Тэрээр бидний нэгэн адил  Маргарита гэх эмэгтэйтэй учир ургуулсан агаад түүнийгээ нэгэнт “аймшигтай” гэж хэлж байсныг санаж байна. Яахав, тэр эмэгтэй аймшигтай байж болно. Тэгвэл Диана тэр хоёрын харилцаа биднийхтэй төстэй юм бол яагаад хараал идсэн гэж нэрлээд байгаа юм бэ гэж чи асууж магадгүй. Гэхдээ үнэндээ биднийхтэй адилхан байх гэж хэлсэн болохоос үнэндээ Диана тэр хоёр эр бэлэг эрхтэнг шүтдэг хүмүүс байсан.

Харин одоо үүнийг хэрхэн олж мэдсэнээ тайлбарлая. Нэг удаа чамайг Америк явсаны дараа би Ромоос холгүйхэн нэгэн газрын хаяг бүхий захиа авсан билээ. Задалж үзвэл Дианагийн гарын үсэг байсан тул уншиж эхэлсэн. Тэнд”хүндэт Людовика, чи надад үргэлж сайхан хандаж байна. Харин одоо би хэцүү байдалд орчихоод ухаалаг, дэг журамтай чамайг нэхэн санасан юм. Тийм ээ, ганцхан чи л намайг ойлгож чадна, бас аварч чадна. Чамайг туслаач гэж мөргөн гуйя. Эс бөгөөс намайг хараал идэх нь. Одоо би Ромоос холгүйхэн тосгонд амьдарч байгаа. Яг одоо над дээр ир. Тэгэхээр удахгүй уулзая. Энэ бүх он жилүүдэд чамайг огт мартаж байгаагүй Диана” гэсэн товчхон зүйл бичсэн байв.
Энэ захидал надад тун хачирхалтай санагдсаныг хэлэх хэрэгтэй. Олон жил би Бодлерын хараал идсэн эмэгтэйчүүдийн шүлгийг уншиж байсан. Тэгтэл одоо Диана хараал идэх гэсэн үгийг захиандаа хэрэглэжээ.

Ингээд би тэр даруй Диана руу утасдсан. Түүний зөвлөгөөг сонсч, “удтал уулзаагүй найз нөхөд маягаар уулзахаар болж маргааш үдийн хоолонд нь уригдав. Маргааш өглөө нь би машинд суугаад Дианагийн эдлэн рүү хөдөлсөн билээ. Хонхыг нь дарж ч амжаагүй байхад Диана намайг хүлээж байсан мэт хаалгаа нээлээ. Тэрээр улаан өнгийн усны хувцас, улаан дотоож бас улаан өнгийн гутал өмссөн байв. Түүнийг зурвас ажиглахдаа нэлээдгүй өөрчлөгдсөнийг анзаарав. Түүний булцгар байдал нь үгүй болж. Том хөхний нь оронд дөнгөж мэдрэгдэм хөхний товч, булчинлаг хөл нь саваа мод шиг харагдаж, ташааных нь яс хэрзийж харагдана. Нүүр нь ч гэсэн нэлээдгүй шуугдаж хоёр том нүд л үлджээ. Бөхөж яваа гэлтэй. Тэрээр “Людовика, өглөөнөөс авахуулаад нүд цавчилгүй хүлээлээ” хэмээн хөгжилтэй нь аргагүй хэлэхэд дуу хоолой нь сөөнгөтсөнийг анзаарав. Тэр дэндүү чанга дуугарсанаас тэр үү ханиалгав. Урт хуруунд нь тамхи байгааг анзаарлаа. Бид тэврэлдэв
-Маргарита явчихсан, одоохон хүрээд ирнэ. Энэ хооронд би чамд байшингаа үзүүлнэ. Морьдын жүчээнээс эхэлье. Чамд морьд таалагддаг, тийм үү?
Диана хариу ч хүлээлгүй урд орон алхахдаа үе үе тамхиа зуун сорно.

-Энд зургаан морь бий. Цэвэр цусны морьд байгаа. Гайхамшиг гэж хэлэв. Би морьдын учрыг сайн олдоггүй ч ямартаа ч сайхан амьтад байна гэдгийг тэр даруй анзаарав. Диана морь бүхний өмнө зогсож нэрийг нь хэлэн, онцгой чанарыг нь дурдан танилцуулна. Тэгснээ цайвар бор морины өмнө зогссоноо “Энэ миний хамгийн хайртай морь” гэх нь сонсогдов. Улмаар түүнийг хоёронтоо илсэнээ гар нь агшин зуур доош бууж морины төмсөг орчим очсоноо түүнийг гараараа илээд авав.

-Энэ миний хамгийн хайртай морь. Чамаас нуух хэрэг алга. Чамд хэлэх зүйл байна. Чухам “ийм зүйл” болоод байгаа юм. “Үүний” төлөө би энд ирдэг. “Үүний “тулд би чамд захиадал бичсэн гэв.
Би эхлээд сайн ойлгосонгүй. Түүнийг юу хийх гээд байгааг би сайн ойлгоогүй ч түүний гар морины гэдсэн доогуур орж дээш, доош идэвхтэй хөдлөхийг би ажиглав. Итгэхэд бэрх ч тэр түүнийг өдөөж байв.
-”Өнөөх” гэж яриад байгаа зүйл бол Маргарита бид хоёрын энэ морьтой хийдэг зүйлийг хэлж байгаа юм. Маргаритагийн хэлдгээр тэр эр хүнээс огт ялгагдахгүй. Толгой, бие гээд олон зүйлээрээ эр хүнээс ялгаатай ч гол “зүйл нь эр хүнийхтэй төстэй, харин ч илүү том байдгаараа үнэ цэнэтэй гэж тэр хэлдэг. Чи надад хэлээч, тэр үнэхээр үзэсгэлэн төгөлдөр биш гэж үү?
Гэтэл өнөө морь байдгаараа турхирав. Диана үүнд бэлэн байсан бололтой түүнийг илж, тайвшруулахаар оролдож байлаа. Энэ үеэр би жүчээнээс гарав.

Тэгтэл араас тэр намайг дуудаж байв.
-Людовика, би чамд бичсэн учир нь би хавханд орчихоод байна. Чи л намайг үүнээс татаж гаргаж чадна.
-Би чадах бүхнээ хийнэ ээ.
-Үгүй ээ, чи тодорхойгүй зүйл бүү ярь. Яг өнөөдөр л намайг эндээс гарга.
-Хүсч байвал чи надтай хамт явж болно.
-Гэхдээ би хулчгар, өөдгүй, эцсийн мөчид эргэж мэднэ. Тэгэхээр чамд нэлээд хэцүү байх болно.
-Сайн байна. Чи шийдэмгий бай.
-Тэгвэл эхлээд хооллоё. Би Маргаритатай салах ёс гүйцэтгэнэ. Тэгээд чи намайг аваад яваарай.

Би дуугарсангүй цааш явав. Диана намайг гүйцэж ирээд гараас минь шүүрч аваад бас л ярьж эхлэв. Би түүнийг сонссонгүй, харин саяхан үзсэн зүйлийг эргэцүүлэн бодсоор байлаа. Тэгэхээр Диана, Маргарита хоёр чи бидэн шиг хайраар учраагүй, харин морины дүрээр ирсэн боолчлолын бэлэг тэмдэгт сөхөрсөн байх нь. Тэд  үнэхээр “хараал идсэн” эмэгтэйчүүд.
-Чамтай хамт яваад нэг хэсэг танайд амьдрана. Маргарита бид хоёрыг дурлалт хос гэж бодоод намайг тайван орхино гэж тэр үргэлжлүүлнэ.
-Үгүй ээ. Надтай амьдрахгүй. Тэгээд ч надаас гараа ав гэж би уурлан хашгичив.

-Чи яагаад надад ингэж хатуу хандана вэ? Чи ч гэсэн ингэлээ гэж үү?
-Дөнгөж саяхан “өнөөхийг” энэ гараараа хийж байсныг мартаж чадахгүй нь. Чи яаж чадав аа?
-Маргарита намайг ингэхэд хүргэсэн. Тэр байтугай сүрдүүлсэн.
-Яаж сүрдүүлсэн гэж?
-Үүнийг хийхгүй бол надаас сална гэсэн.
-Тэгээд юу гэж? Салах сайхан шалтаг байна шүү дээ.
-Тэр үед түүнийг орхих боломжгүй байсан. Би түүнд хайртай байсан.
-Харин тэр?
-Тэр тэнд байна.

Түүн рүү хараад би “аймшигтай” гэж Дианагийн хэлж байсныг санаж үүнийг нотлох баримтыг түүнээс олохоор ажиглав. Тийм ээ, үнэхээр аймшигтай. Өндөр, хэрзгэр, шоотой цамц өмсч, том бүстэй унжгар өмд, түрийтэй хар гутал углажээ. Тэрээр яагаад ч юм Дианагийн эцгийг санагдуулна. Жижигхэн хамар, жижигхэн нүдтэй, дарвагар уруул нь эгээ л сармагчинг санагдуулна. Нэг үгээр хэлэхэд том биетэй, зурагтаар үзүүлдэг эмэгтэй бөхийн аварга шиг, юу юугүй өрсөлдөгчөө үснээс нь зуурч аваад нүүрээр нь газар унагаж, гэдсэн дээр бүжиглэх нь үү гэмээр дүр төрхтэй нэгэн байлаа.
-Чи Людовика юу? Манайд тавтай морил. Сайхан наргицгаая.
Дуу хоолой нь ч гэсэн гаднаа найрсаг атлаа дотроо хүйт оргим захирангуй нэгэн мэт.

Мэдээж биднийг тэврэлдэхэд тэрээр зочломтгой тэврэлтийг хайрын үнсэлт болгох гэж хичээхийг би мэдрэв. Даравдгар нойтон уруулаа хацарт хүргээд уруул руу дөхүүлэх нь зэвүүн. Чадах ядахаараа нүүрээ бууруулсан боловч тэрээр хүчирхэг гараараа намайг чанга барьж байсан тул түүний хэлний үзүүр завьжинд шүргээд өнгөрөв.
Сэтгэл ханасан, ичдэггүй тэрээр:
-Та хоёрыг хаана байсныг мэдэж болох уу? Жүчээнд биз? Диана чамд хайртай морио үзүүлэв үү? Сайхан байгаа биз. За орцгоо, бүх зүйл бэлэн гэж найр тавив.

Гэрт ороход гурван хүнд зориулан ширээ засчээ. Гол төлөв Маргарита ярина. Дианаг байхгүй мэт ярианаас хасч гол төлөв миний зүг рүү анхаарлаа хандуулж байлаа. Жижигхэн нүдээрээ араатан шиг намайг цоо ширтэж, ширээн доогуураа хөлөөрөө миний хөлийг ороогоод хавчив.  Сүүлдээ бүр том гараараа хүзүний зүүлтнээс минь далимд нь цээжийг минь илээд авахдаа “Диана, танай Людовика үнэхээр үзэсгэлэнтэй юм, тийм үү?” гэж үглэнэ. Диана дугарсангүй. Тэгтэл Маргарита уурсаж:
-Би чамтай яриад байна, чи дуугараач? Яагаад хариулахгүй байна вэ? гэж хашгирав.
-Надад хэлэх зүйл алга.
-Новш минь, Людовика үзэсгэлэнтэй гэж хэл.

Диана над руу хараад:
-Тийм ээ, Людогика үзэсгэлэнтэй гэв.
Энэ таагүй үзэгдлийн үеэр би хөлөө татаж авах гэсэн боловч яг л Дианагийн хэлдгээр занганд орсон шиг чадсангүй.
Хоол амттай байлаа. Маргарита хооллож дууссаныхаа дараа сэрээгээр ширээг гурвантаа тогшив. Диана бид хоёр гайхан түүн рүү харлаа.
-Надад хэлэх чухал зүйл байна. Людовикийн дэргэд хэлж байгаа нь чин үнэн хэлж байгаагийнх. Тэгэхээр би байшингаа зарах гэж байгаа. Өнөөдөр зарлал өгсөн гэв.
Энэ мэдэгдлийг Дианад зориулж хэлсэн бололтой тул би Диана руу харав.
-Юу гэсэн үг вэ?
-Өөрийн өмчийг газартай нь хамт зарна гэсэн үг. Харин морьдыг бол үгүй.
-Тэгэхээр өөр байшинд нүүж орно гэсэн үг үү?

Маргарита хэсэг дуугүй байснаа:
-Миний шинэ гэр Миланд байгаа. Гэхдээ тэнд долоон морь багтаахаар зай байхгүй. Нөгөөтэйгүүр би морьддоо хайртай. Бусдын гарт очно гэдэг таагүй бодол. Суллаад явуулна гэвэл боломжгүй. Тэглээ ч миний өмч учир юу дуртайгаа хийнэ. Тэгэхээр амийг нь хороож таарах нь.
-Яаж тэр вэ?
-Хамгийн хүмүүнлэг аргаар. Буудна гэсэн үг.
Би түүнийг ямар ч үндэслэлгүй, хуурамч юм ярьж байна гэдгийг ойлгов. Энэ бол Маргарита, Диана нарын хоорондын тоглоом байлаа. Үнэхээр тэр байшингаа зарж, морьдоо алах бодолгүй, Диана ч үүнийг хийчихнэ гэдэгт итгэхгүй байгаа нь илт байв. Хамгийн гол нь Маргарита Дианаг сүрдүүлэхээр шийдэж.
-Өчигдөр Диана аавындаа эргэж очно гэж надад хэлсэн. Тиймээс л би байшингаа зарж, морьдоо алахаар шийдсэн. Гэхдээ Диана шийдвэрээ өөрчилбөл би ч төлөвлөгөөгөө өөрчилж болох юм.

Дианаг би анхааралтай ажиглав. Тэүүнийг сайтар бодож, энэ Маргаритагаас салаасай гэж хүсч байв. Гэвч тэгсэнгүй.
-Морьд үхээсэй гэж би хүсэхгүй байна.
-Хүсэхгүй байгаа юм биз дээ? Тэгсэн атлаа явахаар шийдэж. Тэгэхээр морьдын үхлийг хүсч байна гэсэн үг гэж даапаалав.
Энэ үед би тэдний тоглоомонд оролцохоор шийдэж:
-Уучлаарай, бүх зүйл Дианагаас биш чамаас шалтгаалаад байна гэв. Гайхалтай нь Маргарита гомдсонгүй.
-Тэгвэл хонгор Людовика минь, бүх зүйл чамаас шалтгаалах нь.
-Юу?
-Тийм ээ, хэрэв чи Дианагийн орыг хэсэг зуур эзлэх аваас би байшингаа зарахгүй, бас морьдоо үгүй хийхгүй. Чи яг одоо хариул. Миний саналыг хүлээн авч байвал Ром яваад эд зүйлсээ аваад ир. Энэ хооронд Диана явна биз.

Тэрхэн зуур айх шиг болов.
-Тоглосон юм аа. Гэхдээ миний урилга хүчинтэй шүү. Чи надад таалагдаж байна. Диана байсан, байгаагүй хамаагүй гээд Диана руу хараад:-Диана, харин чи миний асуултын хариуг өг гэлээ.
-Морьд л амьд байвал би юу ч хийхэд бэлэн.
-Юу ч хамаагүй хийхдээ гол нь биш, “өнөөхийг” хийх хэрэгтэй. Энэ үед би хөөрхий Дианаг аврахаар шийдсэн боловч амлалтаа хоёр шалтгааны улмаас хийж чадсангүй. Нэгдүгээрт, Дианаг аварч байна гээд өөрөө аюулд орох, хоёрт би Маргаритаг гэхээсээ илүү Дианаг үзэн ядаж эхлэв. Маргарита үнэхээр аймшигтай мангас, гэтэл Диана үүнээс ч долоон дор, аймхай, шударга биш, найдваргүй. Ингээд би ам нээсэнгүй. Дианаг “За яахав, чиний хүссэнээр болоё” гэж хэлэхэд би гайхсангүй. Тэгээд:
-Намайг түр зуур орхи. Би хоолоо шингээнэ. Би урьсан найзаа гаргаж өгөх хэрэгтэй байна гэж тэр хэлэв.
-Гэрийн эзэгтэй би учраас би гаргаж өгнө гэж Маргарита зүтгэв.
-Би найзтайгаа ярилцмаар байна шүү дээ.
-Дараа ярьж болно.
Бяцхан сөргөлдөөний дараа Диана зочны өрөө рүү явахад Маргарита бид хоёр гурван давхар руу гарав. Түүнийг хаалгаа цоожлоход дотор түгшээд явчихав.
-Чи яаж байна аа?
-Энэ новш гэнэт орж ирээд бидэнд садаа болж магадгүй гэж ичих ч үгүй хэлж байна.
Би дуугарсангүй. Маргарита над руу дөхөж ирээд бэлхүүснээс минь тэврэв.
-Би хартай хүн. Диана надад сургуулийн дотуур байранд чамтай юу болсноо ярьсан. Чи түүн дээр ирэхэд тэр унтаж байгаа дүр эсгэж байсан гэсэн. Тийм ээ, миний төсөөлж байснаас чи зуу дахин илүү юм. Тэр тусмаа Диана новшоос бүр хэдэн зуу дахин дээр юм.
-Яагаад чи түүнийг ингэж нэрлээд байгаа юм?
-Үнэхээр тийм л юм чинь: Дургүйцэж, сөргөлдөнө, тэгсэн атлаа эцсийн эцэст тэртээ тэргүй “за” гэж гуншигнадаг юм. Үнэхээр чи намайг морьдоо ална гэж бодсон уу? Түүнийг ямар өрөвч гэдгийг харуулах гэсэн юм. Үнэхээр би түүнээс залхаж байна. Харин чи шийдэв үү?
-Юуг тэр вэ?

-Энд нүүж ирэн надтай амьдрах тал дээр?
-Энд Диана байна шүү дээ.
-Дианаг явуулах амархан. Чи орыг нь эзэл. Түүнийг явуулахад ганц хайртай морийг нь алахад хангалттай.
-Түрүүхэн чи түүнийг явуулахгүй гэж байсан шүү дээ.
-Тэгэхэд явуулахыг хүсээгүй, Үнэхээр Дианаг үлдээхэд ганц сүрдүүлэг л хангалттай. Гэхдээ морийг нь үгүй хийхэд яваад л өгнө.
Маргарита над руу шууд дайрсангүй. Над руу наалдаж зогсоод хүзүү мөрийг минь үнсэв. Түүний гараас мултрахыг оролдоод чадсангүй тул уур хүрч:
-Чи надаас юу хүсээд байгаа юм бэ? гэж хашгичив.
-Диана надад өгч хэзээ ч чадахгүй зүйлийг. Жинхэнэ хайрыг.

Энэ мөчид би үнэхээр их айв. Чамаас ийм үг дуулах нэг хэрэг, тэгтэл тэр аварга том биетнээс гэдэг.
– Би өөр хүнд хайртай.
– Тэгээд юу гэж? Би чиний тухай бүгдийг мэднэ. Түүнийг чинь Нора гэдэг биз? Хамтдаа хүрээд ир. Надтай хамт амьдарцгаа.
Энэ үеэр тэр намайг ор руу түлхэж, нэг гараараа банзлыг минь сөхөхийг оролдож байлаа. Зуны улиралд би даашинз, банзлыг нүцгэн биен дээр өмсдөг гэдгийг чи мэднэ шүү дээ. Тэрээр умдаг руу минь гараа явуулж үснээс зулгаан яг л тавьтиргүй эр хүн шиг аашлав. Өвдсөндөө болоод би түүнийг хүчтэй түлхэж орхив. Энэ үед хаалга тогшив. Би тэр даруй босч онгойлголоо.
Үүдэнд Диана зогсч байв.

-Маргарита, би бэлэн болчихлоо.
Маргарита нэг хэсэг юу ч хэлж чадахгүй хүндээр амьсгаадна.
-Нойр чинь хүрэхгүй байна уу?
-Энэ бүх хугацаанд би энд байсан.
-Энд гэсэн чинь юу гэсэн үг вэ?
– Энд, хонгилд, та хоёрыг дуусахыг хүлээж байсан гэж Диана аяархан хэлэв.
Ийм хулчгар аймхай түүнийг би ямар их үзэн ядаж байна гээч.

Маргарита Дианад хандаж:
-За яахав, явъя гэв. Тэгснээ надад хандаад “Тохирсон шүү” гэв. Тэднийг гарсаны дараа би цонх руу очиж харлаа. Диана морины жүчээ рүү түрүүлж оров. Маргарита тэр дотор юу болж байгааг ажиглаж байгаа бололтой. Дараа нь Диана гарч ирэн түүнд нэг юм хэлнэ. Маргарита сэтгэл дундуур толгой сэгсэрсэнээ үснээс нь зуурч, хүн усанд живүүлэх гэж байгаа мэт толгойг нь доош дарна. Дараа нь хоёронтаа алгадаж байна. Энэ үед би цонхноос холдсон. Тэр хоёрыг “өнөөхийг” хийн завгүй байхад би байшингаас гарч машиндаа суугаад хормын дараа гэхэд Ром руугаа давхиж явлаа.

Яагаад би чамд энэ муухай түүхийг бичсэн гэж бодож байна? Үнэхээр харамсаж, нүглээ наминчлах гэсэн болохоор гэж хариулая. Юу гэвэл Маргаритаг намайг дээш нь дагуулж явахад би эсэргүүцэх ёстой байсан ч тэгээгүй. Харин Дианаг хаалга тогшиход нууцлаг далд хүсэл үгүй болсон юм шүү. Чамайгаа, гоо үзэсгэлэнг чинь би байнга боддог.
Хариу бичээрэй, Людовика.”
Эх сурвалж www.wikimon.mn