Гоо бүсгүй шалгаруулах Miss International Pageant тэмцээний оролцогч швед бүсгүй туйвангийн оронд эрэгтэй хүнийг ашиглан хөл дээрээ суух бэлтгэлийг хийсэн байна. Хүчний дасгал хийж буй бичлэгээ энэ бүсгүй өөрийн Инстаграм дахь хуудсан дээрээ энэ сарын 20-ны өдөр байршуулжээ. Гуравхан хоногийн дотор уг бичлэгийг олон мянган хүн үзэж сонирхсон аж.
24 настай фитнес модель Катарина Коноу бичлэгнийхээ дор хошигнон “Залуусыг хэрхэн уургалах вэ?” хэмээн бичжээ. Түүний өргөсөн залуугийн жин 82 кг гэнэ шүү. Коноу бүсгүйн хуудсыг бараг 90 мянган хүн даган баясч байгаа аж. Катарина Коноу дээрх гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 2012 онд оролцож байсан билээ.
Уг тэмцээнийг 1960 онд үүсгэн байгуулсан бөгөөд эхлээд АНУ-ын Калифорни мужид зохиогдож байсан бол 1967 оноос хойш Японд явагдаж байгаа юм.
https://www.youtube.com/watch?v=JuaE0w8aaQc