Холли Берри гуалиг байх нууцаа хуваалцав

736

Жүжигчин Холли Берри хувийн дасгалжуулагч Питер Ли Томасын хамтаар албан ёсны Instagram хуудастаа #FitnessFriday гэх хэштегийн дор өөрийн дасгалын программ ба хоолны дэглэмээ дагагчидтайгаа хуваалцаж эхэлжээ. Тэрбээр долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг бөгөөд ингэхдээ өдөр бүр нэг төрлийн дасгал хийж, уйдахгүйн тулд тэрээр кардио ба өөрийн биеийн жинг ашигласан дасгалууд, йог ба кикбоксоор ээлжлэн хичээллэдэг байна. “Өдөр бүр дасгал хийх нь маш хэцүү санагдаж магадгүй ч, өдөрт 24 цаг байдаг учраас та үүнээс ердөө ганцхан цагийг нь өөртөө зориулж чадна шүү дээ” гэж Холли Берри хэлсэн юм. Мөн gym-ийн гишүүнчлэлгүй байна гэдэг нь дасгал хийхгүй байх шалтгаан биш гэдгийг тэрээр онцолжээ. Зочны өрөө, гал тогооны шал, гэрийнхээ хашаанд, гадаа зам дээр гээд хаана ч хичээллэх боломжтой бөгөөд цэвэр усны сав ашиглаж дасгалаа хийж ч болно гэдгийг сануулжээ.