Төрийн ордны ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд
09:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан болно. Хуралдааны өмнө Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Хён нарын ёслолын уулзалт болно.
‘Holiday Inn’ зочид буудалд
10:00 цагт: ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх ‘Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл’-ийн нээлт болно.
МУИС-ийн Номын санд
11:00 цагт: ‘МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган’ болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагт: ‘Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв’-ийн нээлтийн арга хэмжээ болно.
АТГ-ын Олон нийтийн төвд
11:00 цагаас АТГ-аас хэвлэлийн хурал хийж, 3 дугаар сарын ажлаа мэдээлнэ.
‘Үндэсний мэдээллийн төв’-д
12:00 цагт: Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.
Мэдээлэл, холбооны технологийн сургуульд
12:00 цагт: ‘Робокон-2018′ ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагаас Олон нийтийн байгууллагын төлөөллүүд монгол бичгийн юникод, түүний хэрэглээнд тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагаас Иргэний Зориг Ногоон намаас улс төрийн мэдэгдэл хийнэ.
12:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооны ‘Их эе’-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд мэдээлэл хийнэ.