С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкин дахь хөрөнгийг битүүмжилсэн талаар АТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ.