АЖ Б.Мөнхдоржид туслах хандивын аян эхлүүллээ

545
Найруулагч Б.Мөнхдорж бөөрний архаг дутагдал гэдэг оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнд эрчимт эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын  гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтой болохыг судалжээ. Эмчилгээний зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа аж.Энэ талаар АЖ Н.Сувд “Б.Мөнхдорж маань олон жил өвдсөн. Олон сайхан эмч нарын хүчинд өдийг хүртэл эмчлүүлж явна. Бидний үеийнхэн ажил хийж амьдралаа залгуулж явснаас биш ардаа хуримтлал үлдээх ойлголт байсангүй. Тиймээс соёл урлагийг дээдэлдэг ард түмэн маань өвчин зовлонд нэрвэгдсэн ахмад уран бүтээлчиддээ тусламжийн гараа сунгадагт баярладаг. Мөнхдорж маань эрчимт эмчилгээ хийлгэхгүй бол хүнд байдалд ороод байгаа учраас тусламж хүсч байна. Тэр эдгэрч илүү олон бүтээл туурвиж, үзэгч олноо баярлуулах болов уу гэж бодож байна” гэв.
Тэгвэл мэргэжил нэгт уран бүтээлчид нь АЖ Б.Мөнхдоржид туслахаар дөрөвдүгээр сарын 13,14-нд “UB palace”, Монгол бөхийн өргөөнд хандивын тоглолт хийхээр болжээ.  Мөн Б.Мөнхдорж найруулагчид туслахыг хүсвэл 5020291613 /Б.Мөнхдорж, Хаан банк/ дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой юм байна