У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

656

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хов аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын  цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана.  МАН, АН –ын Засгийн газар гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой.  Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ. Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэв. Тэрээр Засгийн газаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

Нутгийн иргэд төр, засгийн удирдлагууд эвийг хичээж ажиллах,  гадаад орон руу залуусаа явуулахгүй байх, малын хөлийн татвар бий болгож малын чанар, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, орон нутагт цементын үйлдвэр байгуулах зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.