У.Хүрэлсүх: 2017 оны дөрөвдүгээр сард тогтоосон татварын нэмэгдлийг хуучин хэвэнд нь оруулна

573

Засгийн газрын 100 хоногтохиожбайгаатай холбогдууланМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийв.

“Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгох юм байна.

Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөөд байна.

Эдийн засгийн уналт зогсон, өсөлт төсөөлж байснаас илүү гарч, энэ онд 4,2 хувиар өсөх төлөвтэй, төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирсан зэрэг үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан. Үүнийг Олон улсын валютын сан ч дэмжжээ.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсч, төсвийн орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, малын тоо өссөн зэргийг Ерөнхий сайд дурдав.

Иргэдээ эрүүл хүнсээр хангаж улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Энэ хүрээнд малаа эрүүлжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэн, дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг хэлэв.

Мөн зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбараа хөгжүүлж, гадаад харилцаандаа илүү ач холбогдол өгөн, Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжих юм.

Уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлэв.

Ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг зорьж байна.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Төв цэвэрлэх байгууламж,  хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх юм.

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглоно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн гэр хорооллыг орон сууцжуулна, харин зуух тараахгүй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна гэсэн тооцоо, судалгаа хийсэн байна.

Засгийн газар хэрэгцээт хүнсээ дотоодоос хангах, иргэдээ гэр, орон сууцтай, боловсрол, мэргэжилтэй, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулаад байна.

 У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт:

зэрэг томоохон ажлыг хийж хэрэгжүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.