С.Баярыг АТГ арав гаруй цаг байцаажээ

1029

Ерөнхий сайд асан Санжийн Баяр Монголд  ирээд арав гаруй хонож байгаа аж. Түүнийг уржигдар /2018.03.12/ АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ хоёр хоногийн өмнө баривчилсан юм.