Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий өрхүүдийг гаргах ажлын хэсгийг Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/148 дугаар захирамжаар байгуулж, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодод нийт 47 мал бүхий өрх байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна гэв.