Зузаан хөнжил сайн унтахад тусална

1713

Зузаан, хүнд хөнжил айдас түгшүүр, нойргүйдэлд автсан хүмүүст хамгийн ихээр тусална. Эрдэмтдийн явуулсан олон судалгааны ажил үүнийг батлан харуулжээ. Ийм зузаан, хүнд хөнжил эерэг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг цочролд орсон хүүхдүүдийн жишээн дээр тогтоосон байна.  Хүний бие дээр илүүтэй даралт өгдөг хөнжил хүүхдүүдэд эцэг, эхдээ тэврүүлж хэвтээ мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Ийм мэдрэмжийг авсан хүүхдүүд илүү бат бөх нойрсож байсан нь судалгаагаар тогтоогджээ.