Өнөөдөр болох үйл явдлууд

847

Өнөөдөр болох үйл явдлууд:
10.00 цагт  ЦССҮТ-д ‘Цусаа бэлэглэх өдөр’ өдөрлөг болно.

10.00 цагт Монголбанкинд “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийн хаалтын ажиллагаа болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ‘Эм зүйн салбарын түншлэлийн шинэ хэлбэр’ сэдвээр ‘Централ фарм’ нэгдлээс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд гэр хорооллын иргэд амьдрах орчин, нөхцлөө сайжруулахыг шаардаж, цуглаан хийнэ. Утас:99043049

11.00 цагт ‘Үндэсний мэдээллийн төв’-д ‘Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль’-ийн төсөл боловсруулж өргөн барих талаар залуу хуульчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ-аас “Монголын зөгийн аж ахуйн кластер” бизнес уулзалтын талаар мэдээлэл хийнэ.