Өнөөдөр болох үйл явдлууд

508

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэх болсон талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “TV2” телевиз, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн хайх “Хөх тойрог” төсөл эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкнаас авсан 172 сая долларын зээлийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ХНХЯ-нд Хэвлэлийн хүрээлэнгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, гэр бүлд хүлээх үүргийн талаар иргэдийн ойлголт, хандлагад хийсэн судалгааны дүнг танилцуулна.

16.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын ёслол болно.