Татвараа цахимаар төлөөрэй

755

Таны автомашины улсын дугаар 2 болон 7 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Энэхүү хугацаа маргааш дуусч буй тул та үүргээ биелүүлж татвараа төлөөрэй. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д Байршил Цагийн хуваарь
1 Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна
2 АТҮТ /цирк салбар, таван ган салбар/
3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30
5 Нисдэг машин худалдааны төв Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

 Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.