Хонь – (3/21-4/19)
Худал хуурмаг үйл явдалтай өдөр. Хий хоосон төөрөлдөх аюул нүүрлэж байна. Гаднаас нь хархад бүх зүйл боломжтой тэр ч байтугай амжилттай мэт санагдана. Гэвч яг дотор нь ороод үзвэл санаснаас огт өөр байх болно. Эдгээр нь хуурамч юм. Саяхны таагүй үйл явдлууд таны сэтгэл санаанд нөлөөлж байна. Эмэгтэй хонины ордныхонд хялбар биш байх хэдий ч хамтрагчаа солих бололтой. Хүнд ачааг даван туулснаар сэтгэл санаа, бодлоо тогтвортой байдалд оруулж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэнэ. Ганцаар дуртай ажлаа хийх нь өлзийтэй.
Үхэр – (4/20-5/20)
Сэтгэл санаа таагүй үед ганцаараа байж юунд бухимдаад байгаагаа өөрөөсөө асуу. Хэрэв гарах гарцыг олж чадахгүй бол асуудал нилээн хүндэрч мэдэхээр байна. Та өнөөдөр таатай бус мэдээ хүлээн авах ба энэ нь таны өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж, улмаар ар гэр, ажил төрлийн бүхий л талбарт нөлөөлж болзошгүй. Хэн нэгэнтэй танилцснаар урам хугаралт, уур хилэн, харамсал төрнө. Тийм болохоор өнөөдрийг ганцаараа өнгөрөөхийг одод сануулж байна.
Ихэр – (5/21-6/21)
Нөхцөл байдал муудаж, шийдэгдээгүй бэрхшээлүүд гэрээ хэлэлцээр байгуулах үед хүндрэл учруулах шалтгаан болно. Сэтгэлийн тэнцвэртэй байдалд орших ба ёс суртахууны асуудлуудад төвлөрөх өдөр. Ажлын идэвхийг бууруулах, бусдын амжилтад анхаарахгүй байх хэрэгтэй. Цаг хугацаа бүгдийг байранд нь тавина. Уран бүтээлч, өндөр ухамсартай хүмүүс өөрийн авьяасаа үр өгөөжтөй гаргаж мөн бодсоноо биелүүлж чадна. Үүссэн бэрхшээлүүдтэй зөв үp бүтээлтэй тэмцэж сур. Эс тэгвээс таны амьдралын хөгжил дэвшилд ноцтой саад тоттор учруулна.
Мэлхий – (6/22-7/22)
Хүүхдүүд, ач нартайгаа харилцан ярилцах нь сэтгэл зүйчид очсоноос илүүтэй сайнаар нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ харьцахаас бүү зайлсхий. Хүүхэддээ эсвэл дотны хайртай хүндээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярьснаар өөрийн сэтгэл санааны асуудлууд айдас түгшуүрийн үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно. Магадгүй долоо хоногийн эцсээр сульдаж ядрах мэдрэмж төрнө. Сэтгэл санаа тавгүйтэх учир биеэ барь. Өнөөдөр туссан өвчин хөнгөн байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2015 оны 02 сарын 27
Арслан – (7/23-8/22)
Бүх талын харилцаанд таатай өдөр. Бэлгийн хүсэл, мөн бусад мөрөөдлүүд ч биелэнэ. Санхүүгийн байдал тогтвортой хэвээр байна. Тоглоомонд оролцвол азтай байна. Жижиг ололт ялалтуудаараа бахарх. Энэ нь томоохон амжилт, ялалт дагуулна. Одоо урсгал даган хөвж болохгүй чухал үйл явдалд бэлтгэх цаг үе. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлөх хэрэгтэй бөгөөд хийсэн ажлаа ахин дахин хийхгүйгээр сайн хий.
Охин – (8/23-9/22)
Од эрхэс гадуур олон нийтийн арга хэмжээ, соёл, урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас, чадварыг харуулахыг зөвлөж байна. Учир нь та өнөөдөр л цаашдын хувь заяагаа холбох хүнтэйгээ танилцах магадлалтай байна. Унтаж амрахын өмнө шүршүүрт ор. Дулаан хувцаслаж бай. Өнөөдөр нийтийн унаанд сууж явахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Таны хайртай хүн эсвэл таны хувьд онцгой байр суурь эзэлдэг хүн тань танаас хэтэрхий ихийг шаардах болно. Магадгүй энэ нь та харилцаандаа тэдний хүссэнээр хандаж чадаагүйтэй холбоотой байх. Өөрийгөө бүрэн ойлгохын тулд хоёрдмол байдлаасаа гарах хэрэгтэй. Хэрэв та харилцаандаа ямар нэг зүйлд хүсч тэмүүлэхгүй байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ дахин нэг сонс. Энэ үе бол өөрийнхөө талаар илүү их мэдэж авахад хамгийн тохиромжтой үе бөгөөд энэ нь таныг зөв сонголт хийхэд туслах болно. Бизнесийн яриа хэлэлцээ амжилттай байх бөгөөд хэрвээ та шинэ байр хайж байгаа бол сэтгэлд нийцэх байраа олж чадна.
Хилэнц – (10/23-11/21)
Худал хуурмагийн өдөр. Хуурамч лиценз бүхий олон тооны зуучлалын мэхлэгч компаниуд таныг хууран мэхлэх гээд байгааг анзаарах хэрэгтэй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг амьдралдаа хэвшил болгох нь болзошгүй аюулаас таныг сэргийлж чадна. Хэрвээ та банк санхүүгийн байгууллагад мөнгөө энэ өдөр хадгалуулвал зүгээр л сайн дурын буцалтгүй тусламж үзүүлж байна гэж ойлгож болно.
Нум – (11/22-12/21)
Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуул. Илтгэл тавь. Нумынхан маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэй Нумууд ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим Нумуудын бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.
Матар – (12/22-1/19)
Санхүүгийн таагүй явдал алдагдал хохиролын өдөр. Материаллаг амьдралын өөрчлөлтийг тайван хүлээж ав. Сүүлийн өдрүүдийн таагүй үйл явдлууд нойр хүрэхгүй байх шалтгаан болно. Унтахын өмнө салхинд гарч бүлээн усанд ор. Эсвэл зөгийн балтай сүү, цай уу.
Бумба – (1/20-2/18)
Таны хувийн эрх чөлөө, гэр бүлийн хүмүүсийн дарамтад орж болзошгүй. Дотны хүмүүсээ ч өөрийн хувийн амьдралд бүдүүлгээр оролцохыг бүү зөвшөөр. Амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өнөөдөр та итгэмээргүй байдлаар боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрнэ. Магадгүй өнөөдөр та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хувиарлаж ажиллахыг од эрхэс таньд зөвлөж байна. Өнөөдөр тулгуур хөдлөх эрхтэн гэмтэж, мэдрэлийн өвчин үүсэж болзошгүй.
Загас – (2/19-3/20)
Ажил, хайр дурлал аль алинд нь таагүй явдал тохиолдож болзошгүй. Ялангуяа үдээс өмнө маш хүнд байна. Нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэвч таны цаашдын хувь заяанд нөлөөлөхүйц эрс тэс шийдвэр гаргаж болохгүй. Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амарлингуй байдлыг харагдуулах хэрэгтэй