Б.Уянга буюу Ука фитнессээр хичээллэдэг бүсгүйчүүддээ гэнэтийн бэлэг барих гэнэ. Тодруулбал, тэрбээр Aqua fashion буюу усны хувцасны брэнд гаргаж байгаа аж. Тэрбээр саяхан болж өнгөрсөн Манжуурын гоо бүсгүй -2016 тэмцээнийг ивээн тэтгэж усны хувцсаар нь гоо охид гоёсон билээ. Тэгвэл Aqua фитнессийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хийж байгаа анхны томоохон ажил нь энэ юм байна.