Өнөөдөр болох үйл явдлууд

307

Төрийн ордонд

09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр Сан, ‘Хөгжил-Ардчилал’ ТББ хамтран ‘Баялгийн засаглал’ хэлэлцүүлгийг зохион байгуулна.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт ‘Шүүгчийн ёс зүй, хариуцлага’ сэдэвт хэвлэлийн бага хурал болно. 2017 онд хэчнээн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцсон талаар Шүүхийн ёс зүйн хорооноос мэдээлэл хийнэ.

СЗХ-ны 211 тоот танхимд

11:00 цагт Санхүүгийн салбаруудын 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийг танилцуулна.

АТГ-д

11:40 цагт АТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ.

‘Буянт Ухаа’ Спортын ордонд

12:00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын ‘Улаанбаатар лиг’ сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт 26 настай хүүгээ бусдын гарт алдсан эх шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ.

УДЭТ-т

12:00 цагт ‘Би эндээс явахгүй’ уянгын драмын жүжгийн нээлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

Тусгаар тогтнолын ордонд

14:00 цагт МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар намын анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийнэ.