Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад айлчлахдаа 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл Засгийн газрын тэргүүн удаах айлчлалаа урд хөршид буюу БНХАУ-д хийх гэнэ.
Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй. Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Бээжин хотноо айлчлах тов гарчээ. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн айлчлал болох гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин