ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн ирэх сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болно.
Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзэх юм. Тодруулбал,
57 кг-д Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов,
65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж,
86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай,
92 кг-д Ч.Алтангэрэл,
97 кг-д А.Нармандах,
125 кг-д М.Лхагвагэрэл нар тус тус зодоглоно.
Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга нар 2016 онд хүрэл медаль хүртэж байжээ.