С.Чинзориг: Насны хишгийг Цагаан сараас өмнө олгоно

625

Ахмадуудад олгодог Насны хишиг’ тэтгэмжийг цагаан сарын өмнө олгохоор болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ‘Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог.
Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно.
Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна’ гэх мэдээллийг өглөө.
‘Насны хишиг’-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.
‘Насны хишиг’-ийн хэмжээ:
65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөг