“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал холбогдох хар тамхины хэргийг өнөөдөр Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Ингээд шүүх Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэрэгт буруутгагдсан Х.Бат-Ундралд хоёр жилийн ял оноож, төгсгөлд нь тэнсэн харгалзах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1, 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх байв. Ийнхүү анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралыг гэм буруутай гэж үзэн хоёр жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар боллоо.

Эх сурвалж http://www.info.mn