“Цалинтай ээж” хөтөлбөр энэ сарын 20-ны өдрөөс хэрэгжинэ

1049

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн.
“Хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамж хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд байна. Нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгоно” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ.