Бүх насны телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан ‘Авьяаслаг Монголчууд’ шоуны гуравдугаар бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
‘Авьяаслаг Монголчууд’ шоуны нэвтрүүлгийн анхны ялагчаар ‘Эгшиглэнт чимээ’ хамтлаг тодорсон бол хоёр дахь улирлын ялагчаар өвөрмөц хоолой, даруухан төрхөөрөө олон танигдсан О.Энх-Эрдэнэ тодорсон юм. Харин гуравдугаар улирлын оролцогчид өмнөх хоёр улиралд оролцсон оролцогч нар шиг үзэгчдийн байлдан дагуулсан сонирхолтой үзүүлбэр үзүүлэх эсэх нь сонирхолтой байна.
Өмнөх хоёр улирлын дугаарт амжилттай оролцсон залуусын нэг болох баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр урд хөршид суралцаж байгаа бол, бүжигчин залуу Б. Шижирбат ‘Asia’s got talent’ нэвтрүүлгийн дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Харин ‘Авьяаслаг монголчууд-2016’ шоуны шилдэг оролцогчдын нэг болох нэг латин бүжгийн ‘Moon dance’ хамтлаг Латин бүжгийн ДАШТ-ний шилдэг зургаад, Герман улсад зохион байгуулагдсан ДАШТ-нд ‘Мөсөн хатан’ бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлж, эх орондоо латин бүжгийн анхны цомыг авч ирсэн хамтлагаар тодорсон юм.
Харин 3-4 настай оролцогчдоос амжилттай оролцож олонд танигдсан оролцогчдын нэг бол өхөөрдөм чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг дуучин МУСТА Э.Чулуунчимэгтэй хамтран ‘Зүгээр л инээмсэглэ’ дууг дуулж, NTV телевиз ‘Namadia Pictures’ -ийн хамтын бүтээл болох инээдмийн, адал явдалт ‘Гэр дүүрэн охид’ олон ангит кинонд дүр бүтээгээд амжжээ.