Х.Баттулга: Утаагаа шийдэж чадахгүй бол Засгийн газар, УИХ тарах ёстой

502

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч утааны асуудлаар онц байдал зарлахыг УИХ-д санал болгосон байгаа юм. Гэхдээ  хуулиндаа онц байдал тогтоох заалтыг тусгайлан заасан. Тиймээс утаа урт хугацаанд арилгана уу гэхээс онц байдал тогтоох боломжгүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдэгдсэн юм.
Тэгвэл  Ерөнхийлөгч өнөөдрийн хуралдаанд оролцож, УИХ-ын тогтоолд оруулах саналаа хэллээ. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож саналаа хэлэх үеэрээ энэ удаагийн Засгийн газар, УИХ утааны асуудлыг шийдэж чадахгүй бол огцрох хэрэгтэй гэдгийг санууллаа.