Автомашин, орон сууцаа борлуулбал 25 хувийн татвар төлнө гэдэг нь ХУДЛАА

1051

Энэ оны эхний өдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн татварыг нэмлээ.

Харин зарим иргэн машинаа, орон сууцаа худалдахад 25 хувийн татвар төлөх талаар цахим сүлжээндээ мэдээлсэн юм.

2006 оноос мөрдөж буй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн, ААН-үүд үл хөдлөх эд хөрөнгө буюу байраа борлуулбал үнийн дүнгээс 2 хувиар татвар ногдуулж байсан заалт хэвээрээ мөрдөгдөж байгаа юм.

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй.

Энэ онд нэмэгдсэн татварууд:

  • Газар худалдаалах татвар (Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр тодорхойлно)
  • Ашигт малтмалын лиценз худалдаалах татвар.  Энэ татварыг хэрхэн ногдуулах аргачлалыг Сангийн яам боловсруулан, цахим хуудсандаа байршуулжээ.
  • Хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар (10 хувийн татвар авна.)
  • Импортын автомашины онцгой албан татвар (Дэлгэрэнгүйг эндээс харна уу)
  • Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгов.
  • Архи, тамхины онцгой албан татвар (Тус бүр 20 хувиар нэмэв)
  • Шатахууны онцгой албан татвар (Шатахууны хилийн үнэ нэмэгдсэн тул өнгөрсөн онд Засгийн газар хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулснаа хүчингүй болгов)
  • Нийгмийн даатгалын шимтгэл (10-аас 11 хувь болж өссөн)