Үс засуулбал жаргал ирнэ

501

ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.12.1, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.20-17.02
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.