Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч хугацаат цэргийн албан хаагчдадаа хүч хэрэглэснээс нэг цэрэг хөлийнхөө есөн хурууг тайруулахад хүрсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан.
Шалгалтын явцад ахлагч Э тус ангийн Хүрээ I, II байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С, Б, Н, Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн чээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл, бусад байлдагчид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзжээ.
Уг хэргийг Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан шийдвэрлэжээ. Цэргүүдэд гэмт учруулсан ахлагч Э-д жирийн дэглэмтэй хорих ангид 2.6 жилийн ял эдлүүлэхээр болжээ.