‘GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад ОУ-ын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь’

384

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ‘Equal Rights Trust’ олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ‘GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь’ сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудад тус сургалт нь Европын холбооны дэмжлэгтэйгээр 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын суурь гэрээ конвенциудын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, нөлөөллийн ажиллагаа явуулах, мониторинг, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах зорилготой юм.
‘Equal Rights Trust’ олон улсын байгууллагын экспертүүд ‘GSP ба НҮБ-ын конвенциуд’, ‘Эрх тэгш байдлын тухай хууль ба стандарт”, ‘Эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн асуудал”, ‘Практик ур чадварыг нэмэгдүүлэх нь”’зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд хичээл зааж байна.