МУГЖ Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 30 жилээ тайлагнана

1218

15113_13

Монгол түмэнтэйгээ их урлагийн тайзнаа 30 жил хамт байж олон уран бүтээлээр бэлэг барьсан МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа 30 жил урлагт тоглолтоо энэ сард толилуулна. Энэхүү сэтгэл догдлуулсан тоглолтонд манай улсын нэртэй хамтлаг, дуучид ая дуугаа өргөх юм. Тухайлбал, Харанга, ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Хөх тэнгэр хамтлаг, Хурд, Никитон, Титэм, Камертон, Хар сарнай, С.Наран, Нисванис, Sweetymotion, Kiwi, Fire, Lemons, Дэлгэрмөрөн, Отгоо, Баярцэцэг, Агиймаа зэрэг хамтлаг, дуучид оролцоно.
Тоглолт энэ сарын 29-ний 17 цагт “Корпорэйт” зочид буудалд байрлах Convention Centre-ийн тайзнаа болох юм.