Тун саяхан дуучин Адам Ливайн, загвар өмсөгч Бехати Принслу нар аав, ээж болсон билээ. Тэд анхны хүүхдээ өлгийдөж авсан юм. Тэгвэл одоо Адамын талаар таагүй зүйл яригдах болжээ. Тэрбээр эхнэр, хүүхдээ салам нүдсэн гэх мэдээлэл цагдаа нарт ирсэн байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг хүн энэ мэдээллийг өгсөн аж. Цагдаа нар ч мэдээллийг шалгасан гэнэ.
Нэрээ нууцалсан этгээд Maroon 5 хамтлагийн дуучин эр эхнэр, хүүхдээ зодож буйг харсан хэмээн ярьжээ. Лос-Анжелес хотын цагдаа нар түүний гэрт очоод хүчирхийллийн ул мөр илрүүлээгүй байна. Хосууд гэр бүл дотор нь хүчирхийлэл үйлдэгдсэн гэдгийг эрс няцаажээ.
Тэдэнд муу санаж явдаг хүн гарч ирсэн бололтой. Хэн гэгч этгээд, ямар учраас ийм мэдээлэл тараасан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn