“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр
“Тоkио-2020” наадмын хөтөлбөрийн ганцаарчилсан олимпийн спортын төрлөөр олимпод оролцох эрх авах, цаашилбал олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ, МҮОХ-той хамтран “Tokyo-2020 Athletes Scholarship program” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Үүнд:
- Г.Одбаяр – Жүдо
- Д.Сумьяа – Жүдо
- Л.Отгонбаатар – Жүдо
- Г.Ган-Эрдэнэ – Бокс
- М.Намуун – Бокс
- Б.Чинзориг- Бокс
- А.Батцэцэг- Чөлөөт бөх
- Т.Тулга – Чөлөөт бөх
- П.Орхон – Чөлөөт бөх
- Э.Бэхбаяр – Чөлөөт бөх
- О.Гүндэгмаа – Буудлага
- Ц. Мөнхзул- Буудлага
- Г.Нандинзаяа – Буудлага
- Д.Мирослава – Байт харваа
- Д.Гантулга – Хөнгөн атлетиk
- М. Анхцэцэг- Хүндийг өргөлт
- П.Тэмүүжин – Тэkвондо
Тус хөтөлбөр нь Бээжин-2008“ олимпийн наадмаас эхэлсэн бөгөөд чөлөөт бөх, боkс, жүдо, буудлагын спортын 8 тамирчин, Лондон-2012” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харвааны спортын төрлийн 10 тамирчин, “Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетиkийн спортын төрлийн 17 тамирчин тус тус хамрагдаж, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 5 медаль хүртсэн.
Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ОУОХ-МҮОХ-Спорт холбоодтой дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар дутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчинд 1160ам.доллар, дасгалжуулагчид 400ам.доллар, холбоонд 100 ам.доллар олгоно.
Тоkио-2020 Зуны XXXII олимпийн наадам 2020 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 9-ний өдрүүдэд Япон улсын Тоkио хотод болно. Уг олимпийн наадамд 206 улсын 11090 тамирчин 33 спортын 324 төрлөөр өрсөлдөхөөр зэхэж байна.