Гэртээ гал алдсан хүүхдүүдийг аварчээ

543

НД-ийн 2-р хороонд 11-р сарын 13-ны 15:41-д 35-р байрны … тоотын тагтан дээрээс утаа гарч байсныг НЦГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ шалгахад, НД-ийн 2-р хороонд суух 32 настай иргэн Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварчээ. Уг галыг унтрааж ажилласаныг НДЦХ шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээх, цахилгаан хэрэгслээ салгаж унтраахгүй гарахаас сэрэмжлүүлэж байна.