Утааны эсрэг ээж, аавуудын холбоо өнөөдөр Хотын захиргааны байрны өмнө жагсана.
Тэд энэ сард гурван жагсаал хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын
- 10-нд хотын захиргааны гадаа,
- 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар,
- 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд жагсаал зохион байгуулна.
Утааны эсрэг ээж, аавуудын холбоо 12.00-14.00 цагт Хотын захиргааны гадаа жагсаж Хотын захирагчийг утаатай тэмцэх ажлаа эрчимжүүлэхийг шаардах юм.