Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал өнөөдөр болж гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. Их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчид дэмжсэн байна.
Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшжээ.