Хонь – (3/21-4/19)
Өөрчлөлт хувьсал, цэвэр ариуны бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.
Үхэр – (4/20-5/20)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.
Ихэр – (5/21-6/21)
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.
Мэлхий – (6/22-7/22)
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.
Арслан – (7/23-8/22)
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нолөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.
Охин – (8/23-9/22)
Шинэлэг хандлага давамгайлах өдөр. Эерэг сайхан бодол агуулж, бодол сэтгэлээ цэгцэл. Аян замд гарахад сайн. Хөрөнгө оруулалт хийх, санхүүтэй холбоотой ажил үйлсийг эхлэхэд ашигтай.
Жинлүүр – (9/23-10/22)
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана.
Хилэнц – (10/23-11/21)
Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй. Бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг анхаар. Хэн, юунд таныг дуудаж байгааг, мөн өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь мухал.
Нум – (11/22-12/21)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.
Матар – (12/22-1/19)
Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн.
Бумба – (1/20-2/18)
Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.
Загас – (2/19-3/20)
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.