Өнөөдөр болох үйл явдлууд

374

10:00 цагт: Төрийн ордны ‘А’ танхимд ‘Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Хуралд УИХ гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү нар илтгэл тавина.

11:00 цагт: ‘Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан’-ыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газар болон ‘Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв’-тэй хамтран энэ сарын 11, 12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ уралдааны талаар БСШУСЯ-ны 401 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан агааржуулалтын төхөөрөмжийг танилцуулна.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт:  Иргэдийн шударга шүүх ТББ-аас АТГ-т гомдол хүргүүлэх болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

10:30 цагт:  Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт:  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын ‘Миний бүтээл-25’ уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт:  Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт:  Монголбанкны ‘А’ байрны захирлуудын зөвлөлийн өрөөнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

15:00 цагт: Төмөр замын соёлын ордонд Монгол-Оросын найрамдлын сарын ажлын хаалтын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр найрамдлын сарын ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, шагнал гардуулна.