Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

297
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 1-6 хэм, бусад хэсгээр 7-12 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 12-17 хэм, өмнөд хэсгээр 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм өдөртөө 9-11 хэм дулаан байна.