Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр 22.00 цагт өндөрлөлөө. Зарим аймгийн хэсгийн хороонд ирц хүрээгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа ч албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Нийслэлийн сонгуулийн хороо 00.30 цагт мэдээлэл хийж нэгдсэн мэдээлэл өгөх юм. Нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусдад нь МАН ялсан гэсэн мэдээлэл бидэнд ирээд байна. Баянгол дүүрэгт АН ялалт байгуулсан аж. Завханы 10 сум, Увсын Зүүнговь, Ховд аймгийн Буянт, Зэрэг сум, Төв аймгийн 10 сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялалт байгуулсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Төв аймгийн Зуунмод, Сэлэнгэ аймгийн Мандал суманд МАН ялсан гэх мэдээлэл байна.
Содон вишн ХХК сонгуулийн үр дүнг дараах байдлаар нэгтгэн хүргэж байна.