”Дэлхийн хүн амын байдал-2017” тайланг танилцуулна

495

Өнөөдөр болох үйл явдлууд: 
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Засаг дарга Д.Батсайханы хууль зөрчсөн асуудлаар баримт дэлгэхээр Увсын иргэд хэвлэлийн бага хурал хийнэ.
“Блю скай” зочид буудлын 3 давхарт Топаз танхимд
11:00 цагт  НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуульд
11:00 цагт БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандартчилал хэмжилзүйн үндэсний лаборатори болон Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт болно.
Баянгол дүүргийн 20 хороонд
11:00 цагт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүргийн 20 хороонд баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцана. Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв, асрах газар, хүчирхийллээс хамгаалах төв зэрэг цогцолбор барилга бөгөөд БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж 75 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа юм.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяр, хамтарсан хос цомог, үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилт болон салбар яам солигдсонтой холбогдуулан УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.