Чөлөөт бөхийн ахмадууд улсын аваргаа тодруулав

623
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, МЧБХ хамтран зохион байгуулсан гурав дахь удаагийн ахмадын УАШТ энэ сарын 2-3-нд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Сүүлийн өдөр 41-45, 46-50 насны ангиллын бөхчүүдийн барилдаан болж Н.Баатарсүрэн, Т.Батнасан, Ш.Баянмөнх, Д.Ганбат гурав, Мастерсийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ Х.Нямдорж улсын хошой аварга болов.
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос жил бүр олгодог 500 мянган төгрөгийн Тусгай шагналыг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдоржид олгосныг тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар гардууллаа. Түүнчлэн МҮОХ-ны Олимпийн Алтан медалиар ахмадын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер М.Цанлигт олгосон юм.