Тоймч Б.Дашзэвэгийг хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр цагдан хорьжээ

1600

Олон улсын тоймч Б.Дашзэвэг хүчингийн хэрэгт холбогдсон талаар мэдээлэл тарсан. Түүнийг бага насны хүүхэд хүчирхийллийг завдсан хэргээр хорьсон байна. Энэ хэргийн талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс албан ёсны мэдээлэл гаргалаа. Мэдээлэлд
“Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна” гэжээ.