09.00 цагт Чингис зочид буудалд “Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” үндэсний чуулган болно.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” сургалт болно.
09.30 цагт “Айтүүлс” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт Монголын хөрөнгийн биржийн байранд болно.
10.00 цагт “Blue sky” зочид буудалд МҮХАҮТ, БНКазУ-ын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест” хамтран “Монгол-Казахстаны бизнес уулзалт” зохион байгуулна.
10.00 цагт “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс хэрэгжүүлсэн нийслэлийн 38 дугаар цэцэрлэгийн барилгын дулаалгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авах ёслол болно. Утас: 88080750
10.30 цагт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” судалгааны тайланг танилцуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж мэдээлэл хийнэ.
11.00 цагт МҮЭХ-нд Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн 88 дугаар цэцэрлэгт “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурах ёслол болно. Утас: 70000776
11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр” хэвлэлийн бага хурал болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимдс Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.40 цагт Монгол Улсын Гавьяат тамирчин хошууч Д. Сумъяад “Хөдөлмөрийн баатар” цол олгох ёслол болно.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон иргэд мэдээлэл хийнэ.