Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай

879

Хонь – (3/21-4/19)
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөо өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.

Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.

Ихэр – (5/21-6/21)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Баишин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.

Мэлхий – (6/22-7/22)
Санаандгүй хийсэн ажил амжилттай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана.

Арслан – (7/23-8/22)
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.

Охин – (8/23-9/22)
Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

Хилэнц – (10/23-11/21)
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

Нум – (11/22-12/21)
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл.

Матар – (12/22-1/19)
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.

Бумба – (1/20-2/18)
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна.

Загас – (2/19-3/20)
Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохион байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн.