Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болно

525

С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Өглөө 09.00 цагт эхлэх шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд хаалттай болох юм.

С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ялыг арван хоёрдугаар сард оноосон. Шүүх бүрэлдэхүүн тэднийг аюултай гэмт хэрэгтэнд тооцон, бүлэглэн онц аюултай аргаар, шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзсэн юм.